Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маргааш Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Улаанбаатар хотод зургаадугаар сарын 25-27-нд дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно
Маргааш Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод зургаадугаар сарын 25-27-нд дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна.

Өмнөх өдрүүдийн орсон борооны улмаас Туул голын усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байна.

Иймд:

-Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчих

-Усны түвшин хэвийн болтол голын эрэг дагуу аялж зугаалахгүй байх

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах

-Голын ойролцоо үйл ажиллагаа эрхэлж байгаа аялал, амралт сувиллын газрууд цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч, ус орох, усанд автахаас сэргийлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах /суваг шуудуу татахыг зөвлөж байна.

Мөн:

- СӨХ граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татаж, шуудайтай элсээр хаалт хийх

-Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

-Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх

- Аянга цахилгаанаас сэргийлэн, гар утас, бусад богино долгионы эд зүйлсээс хол байх

-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх

-Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

-Гэр хорооллын айл өрхүүд хашаа, гэр, байшинг ус орохоос сэргийлэн хамгаалах суваг шуудуу татахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах