Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Маргааш өндөр чансаатай шилдэг 128 бөхийн барилдаантай

Арванхоёрдугаар сарын 29-нд 13:00 цагаас Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх өндөр чансаатай шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан болно.

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш өндөр чансаатай шилдэг 128 бөхийн барилдаантай
Маргааш өндөр чансаатай шилдэг 128 бөхийн барилдаантай. Зураг: МҮОНРТ

Арванхоёрдугаар сарын 29-нд 13:00 цагаас Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх өндөр чансаатай шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан болно.

Энэхүү барилдаанд хамгийн олон удаа түрүү, үзүүр булаалдсан 4 бөх байдаг. Үүнд:Улсын аварга С.Мөнхбат 2 удаа (2011, 2014) түрүүлсэн.Улсын заан Б.Пүрэвсайхан 2 удаа (2013, 2015) түрүүлсэн.Улсын аварга Ч.Санжаадамба 2 удаа (2015, 2016) үзүүрлэсэн.Улсын заан Б.Бат-Өлзий 2 удаа (2019, 2021) түрүүлж, 1 удаа (2023) үзүүрлэжээ.

Харин одоогоор “Ерөнхийлөгчийн цом”-ыг Улсын гарьд цолтой бөх хүртээгүй байна.

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдааны цахим бүртгэл үргэлжилж байна.

Хуваалцах