Маргааш зүүн зүгийн нутгаар цас орж, явган шуурга шуурна
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Маргааш нутгийн зүүн хагаст цас орж, явган шуурга шуурч хүйтний эрч бага зэрэг чангарна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Маргааш нутгийн зүүн хагаст цас орж, явган шуурга шуурч хүйтний эрч бага зэрэг чангарна.
2015 оны нэгдүгээр сарын 14-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 10 хэм, 20 цагт 13 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 10 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 68 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт оройдоо буурна.
2015 оны нэгдүгээр сарын 14-ний 20 цагаас 2015 оны нэгдүгээр сарын 15-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар цас, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 22-27 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Эгь-Үүрийн голын сав газраар шөнөдөө 24-29хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө Халх голын сав газраар 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр 10-15 хэм, өмнөд хэсгээр 8-13 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө хотын төв орчмоор 19-21 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
2015 оны нэгдүгээр сарын 16-наас нэгдүгээр сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 19-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-нд Алтайн уулсаар, 17-19-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 17, 19-нд хүйтний эрч чангарна.


















