Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маргаашаас Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд нэмэлт галт тэрэг үйлчлэхгүй

Маргааш буюу есдүгээр сарын 6-наас Эрдэнэтээс Улаанбаатар, Улаанбаатараас Эрдэнэтийн чиглэлд нэмэлтээр явж байсан галт тэрэг зорчихгүй болсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргаашаас Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд нэмэлт галт тэрэг үйлчлэхгүй
Маргаашаас Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд нэмэлт галт тэрэг үйлчлэхгүй. Зураг: МҮОНРТ

Маргааш буюу есдүгээр сарын 6-наас Эрдэнэтээс Улаанбаатар, Улаанбаатараас Эрдэнэтийн чиглэлд нэмэлтээр явж байсан галт тэрэг зорчихгүй болсон байна.

Улаанбаатар-Дархан-Уул аймгийн авто замыг засч байгаатай холбоотойгоор галт тэргээр зорчих иргэдийн тоо нэмэгдсэн тул тус байгууллага наймдугаар сарын 10-аас Улаанбаатар-Эрдэнэтийн чиглэлд Мягмар, Пүрэв, Бямба гарагт 21:40 цаг, Эрдэнэтээс-Улаанбаатарын чиглэлд Лхагва, Баасан, Ням гарагт 21:15 цагт нэмэлт галт тэрэг гаргаж зорчигчдыг тээвэрлэж байсан юм.

Есдүгээр сар гарсаар зорчигчийн урсгалын хэмжээ эрс буурч 311 дүгээр галт тэрэгний дүүргэлт 80-85 хувь, 975 дугаар галт тэрэгний дүүргэлт 65 хувьтай байгаа тул энэ сарын зургаанаас нэмэлт галт тэргийг аялуулахгүй болжээ.

Хуваалцах