Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маргаашаас ихэнх нутгаар хүйтэрнэ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр гуравдугаар сарын 22-ны өдрөөс баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргаашаас ихэнх нутгаар хүйтэрнэ
Маргаашаас ихэнх нутгаар хүйтэрнэ. Зураг: МҮОНРТ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр гуравдугаар сарын 22-ны өдрөөс баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхины хурд 20 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурч, 23-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.

Иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарт:

- Малаа ойрын бэлчээрт бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх;

- Онц шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд зорчихгүй байх;

- Зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, дулаан хувцас, хоол хүнсний нөөцтэй явах, бага насны хүүхдийг авч явахгүй байх;

- Баталгаагүй зам, гүүр гарамгүй газраар зорчихгүй байх;

- Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх;

- Цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагын гаргаж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах