Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Бямба гараг буюу энэ сарын 29-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Зураг: МҮОНРТ

Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнөө шөнө /2025.11.27-28/ Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар, маргааш буюу энэ сарын 28-ны өдөр Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Бямба гараг буюу энэ сарын 29-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах