Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Говь-Алтай, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5
Мэдээллийн алба

Маргааш баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
2014 оны 4 дүгээр сарын 25-ны 20 цагаас 2014 оны 4 дүгээр сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Говь-Алтай, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шөнөдөө цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8 хэм хүйтэн, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 10-15 хэм, нутгийн баруун хэсгээр 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.
2014 оны 4 дүгээр сарын 27-ноос 2014 оны 5 дугаар сарын 1-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28, 29-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 28-нд баруун зүгийн нутгаар, 29-нд ихэнх нутгаар, 30-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 29-нд нутгийн баруун хагаст, 30-наас ихэнх нутгаар сэрүүснэ.


















