Маргаашнаас цас орж, цасан шуурга шуурна
10-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. 9-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд төвийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Мэдээллийн алба

10-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. 9-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд төвийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд Алтайн уулсаар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. 10-наас хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 14-19 хэм , Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.


















