Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Марин Ле Пен Ану-ын ерөнхийлөгчийн хоригийн талаар байр сууриа илэрхийллээ

Францын ерөнхийлөгчийн сонгуульд хэт барууны үзэлтэй Үндэсний Фронт намаас нэр дэвшигч Марин Ле Пен өчигдөр сэтгүүлчид болоод төр олон нийтийн байгууллагын төлөөллийнхний өмнө өргөн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Марин Ле Пен Ану-ын ерөнхийлөгчийн хоригийн талаар байр сууриа илэрхийллээ
Марин Ле Пен Ану-ын ерөнхийлөгчийн хоригийн талаар байр сууриа илэрхийллээ. Зураг: МҮОНРТ

Францын ерөнхийлөгчийн сонгуульд хэт барууны үзэлтэй Үндэсний Фронт намаас нэр дэвшигч Марин Ле Пен өчигдөр сэтгүүлчид болоод төр олон нийтийн байгууллагын төлөөллийнхний өмнө өргөн хүрээний сэдвээр ярилцлага өгчээ. Үүний дараагаар барууны хэвлэлүүд хэрвээ Марин Ле Пен ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулбал, Франц АНУ-ын адил зарим улс орны эсрэг хориг тавих нь гэж бичицгээж байна. Учир нь Марин Ле Пен энэ хоригийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “хэрвээ тодорхой нэг улсын иргэдийн зүгээс Францын нийгэмд аюул заналхийлж байгаа бол улсынхаа аюулгүй байдлын төлөө бүхнийг хийх болно” гэсэн нь Трамптай ижил арга хэмжээ авахаас татгалзахгүй гэсэн үг хэмээн тайлбарлацгааж байгаа юм.

Мөн ерөнхийлөгч Трамп нэгдүгээрт Америкийн эрх ашгийг тавьж, америкчуудад ажлын байрыг олноор бий болгохын төлөө гадны компаниудад өндөр шаардлага тавьж байгааг Марин Ле Пен дэмжиж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн. "Европын Холбооны улсууд өөрсдийн мөнгөн тэмдэгтээс татгалзаж, зөвхөн еврогоор гүйлгээ хийх болсон нь Итали, Грек, Испани зэрэг улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн. Европын Холбооны мөнгөний бодлого нь зөвхөн Германд л ашигтай. Харин бидэнд биш" гэж хэлсэн нь Марин Ле Пен Европын холбоог орхих тухай байр сууриа дахин бататгасан хэрэг гэж ажиглагчид дүгнэж байна.

Хуваалцах