Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мария Захарова ЕХ-ны өргөтгөсөн хоригийг “хууль бус” гэж дүгнэлээ

ОХУ-ын ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдэл хийлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мария Захарова ЕХ-ны өргөтгөсөн хоригийг “хууль бус” гэж дүгнэлээ
Мария Захарова ЕХ-ны өргөтгөсөн хоригийг “хууль бус” гэж дүгнэлээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдэл хийлээ. Тэрбээр ЕХ-ноос ОХУ-ын иргэдийг багтаасан хар жагсаалтаа өргөтсөн нь олон улсын эрх зүйн байр сууринаас “хууль бус” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Энэ сарын 11-ний өдөр Европын Холбооноос ОХУ-д авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээгээ өргөтгөсөн. ЕХ-ноос хориг арга хэмжээний нэг хэсэг болох хар жагсаалтад Крым, Севастополь дахь Холбооны аюулгүй байдлын албаны дарга Леонид Михайлюк тэргүүтэй найман хүнийг нэмж оруулсан юм.

Европын Холбооноос Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн гэх үндэслэлээр эдгээр хүмүүсийг хар жагсаалтад оруулснаа мэдэгдсэн байна. Харин хориг арга хэмжээг өргөтгөх шийдвэр гаргасан Европын холбооны шийдвэрийг хууль бус үйлдэл гэж ОХУ-ын ГХЯ -ны Хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдлээ.

Тэрбээр НҮБ -ын Аюулгүйн зөвлөлийг тойрч гарсан аливаа "Хориг арга хэмжээний шийдвэр" нь олон улсын эрх зүйн байр сууринаас “хууль бус”. Ерөнхийдөө улс төрийн чиг хандлагатай энэ үйлдэл нь Минскийн хэлэлцээрийг сүйтгэх гэсэн ЕХ-ны оролдлого бөгөөд ОХУ-ыг хазаарлах гэсэндээ хориг арга хэмжээгээ өргөтгөн “тоглоом тоглож” байна гэж Мария Захарова мэдэгсэн юм.

Мөн үүргээ бие даан, шударгаар гүйцэтгэдэг ОХУ-ын шүүхийн байгууллагуудад болон ажилчдад нь дарамт үзүүлэх гэсэн ЕХ-ны оролдлогод хариу барина гэдгийг тэрбээр мэдэгдлээ. ЕХ-ны хар жагсаалтад ОХУ-ын 185 хүн багтсан байна.

Хориг арга хэмжээний хүрээнд эдгээр хүмүүсийг ЕХ-ны орнуудад зорчихыг хориглох, хөрөнгийг битүүмжлэх юм. Тус улсын иргэдийг хар жагсаалтад оруулсан нь 2014 онд ЕХ-ноос ОХУ-д тавьсан гурван багц хориг арга хэмжээний нэг хэсэг юм.

Харин өнгөрсөн долоодугаар сард тус холбооноос ОХУ-д тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ 2022 оны нэгдүгээр сарын 31 хүртэл сунгасан юм.

Хуваалцах