Марк Эспер: АНУ олон улсын хууль, дүрмийг зөрчихгүй
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж,
Мэдээллийн алба

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, америк цэргүүд Ираны соёлын өвүүдэд халдаж олон улсын зэвсэгт мөргөлдөөний тухай хууль, дүрмийг зөрчихгүй гэсэн байна.
Даваа гарагт сэтгүүлчид “АНУ Ираны соёлын өв бүхий газруудад халдахад бэлэн эсэхийг” тодруулахад, тэрбээр “Бид зэвсэгт мөргөлдөөний тухай хууль, дүрмийг баримтална” гэж хариулсан байна. Багдадад агаарын цохилт хийж Ираны цэргийн генералыг хороосон үйл явдалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Дараагийн ээлжинд Ираны соёлын дурсгал бүхий газруудад цохилт хийнэ" гэж сануулсан юм. Харин 1954 оны соёлын өвийг хамгаалах тухай Гаагийн протокол болон НҮБ-ын тогтоолоор ийм цохилт нь цэргийн гэмт хэрэгт тооцогддог тухай хэвлэлүүд сануулж байна.


















