Марк Закерберг өдөрт хэдэн долларын цалин авдаг вэ?
Дэлхий даяар 1.1 тэрбум гаруй хэрэглэгчтэй "Facebook" сайтыг үндэслэгчдийн нэг Марк Закерберг 2012 онд нийтдээ 2,27 тэрбум ам.долларын цалин авчээ.
Мэдээллийн алба

Дэлхий даяар 1.1 тэрбум гаруй хэрэглэгчтэй "Facebook" сайтыг үндэслэгчдийн нэг Марк Закерберг 2012 онд нийтдээ 2,27 тэрбум ам.долларын цалин авчээ. Өөрөөр хэлбэл 29 настай энэ залуугийн нэг өдрийн орлого 6 сая гаруй ам.доллар болж таарч байна. "GMI Ratings" компаниас жил бүр гаргадаг АНУ-ын хамгийн өндөр цалинтай топ менежерүүдийн жагсаалтыг Закерберг тэргүүлсэн бол 2-рт "Kinder Morgan" компанийг үндэслэгч Ричард Киндер бичигдсэн байна. Тэрээр өнгөрсөн онд 1,1 тэрбум ам.долларын цалин авчээ.
Жагсаалтын 3-рт "Sirius XM Radio" компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Мел Кармазин бичигдсэн бол Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Кук 144 сая ам.долларын цалингаар 5-рт эрэмбэлэгдсэн байна. “Форбес” сэтгүүлийн үнэлгээгээр Марк Закербергийн нийт хөрөнгө 19 тэрбум ам.доллар бөгөөд тэрээр дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын 20 –рт бичигджээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/


















