Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Марко Поло” дуурь Италид тоглогдоно

ирэх есдүгээр сард Италийн Генуя хотын “Карло Фелис” театрт тоглогдохоор болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Марко Поло” дуурь Италид тоглогдоно
“Марко Поло” дуурь Италид тоглогдоно. Зураг: МҮОНРТ

Түүхэн дэх хамгийн алдартай аялагч буюу Италийн нэрт аялагч Марко Пологийн адал явдал, амьдралын тухай өгүүлэх “Марко Поло” дуурь ирэх есдүгээр сард Италийн Генуя хотын “Карло Фелис” театрт тоглогдохоор болжээ. Тус дуурийн ерөнхий продюсерээр Чэн Руй ажилласан бол Данийн театрын найруулагч Каспер Холтен найруулж, Германы хөгжмийн зохиолч Энойтт Шнайдер, Хятадын цомнолч Вэй Жин нарын олон улсын уран бүтээлчид хамтран амилуулсан юм.

Сонирхуулахад, Венецийн худалдаачин Марко Поло 1271 онд өөрийн эцэг, авга ах нарын хамт Азийг туулах домогт аялалд гарчээ. 24 жилийн урт аяныхаа дараа Поло Дорно зүгийн хотууд, соёл иргэншил, технологийн тухай тэмдэглэл үлдээсэн нь Европ хүмүүсийн хувьд анхных байлаа. Мөн тэд Монголын их хаан Хубилайн элчээр аялдаг байв. Ялангуяа залуу Марко Поло их хаантай илүү ойр байж Хятад болон Зүүн Өмнөд Азиар татвар хураагч, тусгай элчийн хувиар аялдаг байжээ. Их хааны түүнд олгосон гэрэгэ нь аялагчийг хааны агт морьд, буудаллах өртөөгөөр бүрэн хангадаг байсан гэдэг.

Хуваалцах