Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Марракешийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барина

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас “Хараагүй, харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших хязгаарлагдмал чадвартай хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Марракешийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барина
Марракешийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барина. Зураг: МҮОНРТ

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас “Хараагүй, харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших хязгаарлагдмал чадвартай хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгохыг хөнгөвчлөх тухай” Маррекешийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Энэхүү гэрээний зорилго нь хараагүй, харааны бэрхшээлтэй болон бие махбодийн бэрхшээлийн улмаас ном барих, унших боломжгүй хүмүүст зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүйгээр ном, бусад хэвлэмэл бүтээлийг ашиглуулах боломж олгох юм. Уг гэрээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэгш эрхтэйгээр мэдээлэл олж авах ба тэдний сурч боловсрох эрх нь хүнлэг энэрэнгүй нийгмийн хөгжлийн ёсонд нийцэх юм.

Хуваалцах