Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Марс” зочид буудлын саунаас биеэ үнэлэгчдийг баривчилжээ

Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 8-нд Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах "Марс" зочид буудлын саунд биеэ үнэлж байна гэх мэдээлэл иржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Марс” зочид буудлын саунаас биеэ үнэлэгчдийг баривчилжээ
“Марс” зочид буудлын саунаас биеэ үнэлэгчдийг баривчилжээ. Зураг: МҮОНРТ

Эрүүгийн цагдаагийн газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд заасан “Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг”-тэй тэмцэх, “Гулгаа массаж” гэх нэрээр бусдын биеийг үнэлүүлж байж болзошгүй гэмт үйлдлийг зогсоох зорилгоор шалгалт явуулж байгаа. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 8-нд Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах "Марс" зочид буудлын саунд биеэ үнэлж байна гэх мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу "Марс" зочид буудлын сауныг шалгахад 20 настай эмэгтэй Б, Ц, А, 21 настай Б нар биеэ үнэлж байсан аж. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

Хуваалцах