Марш тактикийн тэмцээн боллоо
Төв аймагт орших үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд Засаг даргын нэрэмжит марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнийг өчигдөр Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын бие бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

Уг уламжлалт тэмцээнд Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын офицер, ахлагч, гэрээт цэрэг, хугацаат цэргийн дөрвөн тасаг, аймгийн Цагдаагийн газрын офицер, ахлагч нараас бүрдсэн хоёр тасаг, Онцгой байдлын хэлтсийн нэг тасаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын нэг тасаг оролцсон байна.