Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө

ОХУ жил бүрийн хоёрдугаар сарын 23-ны өдрийг “Эх орноо хамгаалагчдын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ баярыг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө
Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө. Зураг: МҮОНРТ

ОХУ жил бүрийн хоёрдугаар сарын 23-ны өдрийг “Эх орноо хамгаалагчдын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ баярыг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд ОХУ болон Беларусь улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, орос иргэдийн төлөөлөл ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Монгол улсын баатар, Маршал Г.К.Жуковын хөшөө, Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө.

ОХУ-д “Эх орноо хамгаалагчдын өдөр” буюу цэргийн баярыг 1918 оноос эхлэн тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ өдөр ОХУ-ын хотуудад цэргийн ёслолын жагсаал, үзэсгэлэн, тусгай тоглолтууд болдог байна.

Манай Зэвсэгт хүчний хувьд жил бүрийн энэ өдөр Монгол Улсын газар шороо тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан Зөвлөлтийн дайчиддаа хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай юм гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Хуваалцах