Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Маршал Г.К.Жуковын зээ охин Варвара Кирилловна Ерохинаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгаар Монгол Улсад зочилж буй Монгол-Зөвлөлтийн цэргийн бүлгийн ерөнхий командлагч асан, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар,

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маршал Г.К.Жуковын зээ охин Варвара Кирилловна Ерохинаг хүлээн авч уулзлаа
Маршал Г.К.Жуковын зээ охин Варвара Кирилловна Ерохинаг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгаар Монгол Улсад зочилж буй Монгол-Зөвлөлтийн цэргийн бүлгийн ерөнхий командлагч асан, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын зээ охин Варвара Кирилловна Ерохинаг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд В.К.Ерохина Монгол Улсад анх удаагаа ирэхэд найрсаг дотноор хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Г.К.Жуковын музейг үзэж сонирхсон тухайгаа ярилаа. Үүнээс улбаалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, В.К.Ерохина нар Г.К.Жуковын амьдрал, Халхын голын байлдааны үеийн цэрэг-дайны үйл ажиллагааны талаар халуун дотно яриа өрнүүллээ.

Хуваалцах