Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Маршал Х.Чойбалсангийн эд хэрэглэлээр үзэсгэлэн гаргажээ

Үүнийг ТЕГ-ын тусгай архив, Монголын Үндэсний музей, Стратеги академи хамтран зохион байгуулж буй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маршал Х.Чойбалсангийн эд хэрэглэлээр үзэсгэлэн гаргажээ
Маршал Х.Чойбалсангийн эд хэрэглэлээр үзэсгэлэн гаргажээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний ардчилсан хувьсгалын 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан “БНМАУ-ын Ерөнхий сайд, шалгарсан баатар, Маршал Х.Чойбалсан” тусгай үзэсгэлэн нээгджээ.

Үүнийг ТЕГ-ын тусгай архив, Монголын Үндэсний музей, Стратеги академи хамтран зохион байгуулж буй.

Үзэсгэлэнд Маршал Х.Чойбалсангийн хэрэглэж байсан дүрэмт хувцас, бичгийн хэрэглэл, шатар, эмээл зэрэг 60 гаруй ховор үзмэр, 30 гаруй гэрэл зураг багтжээ.

Уг үзэсгэлэнг ирэх дөрөвдүгээр сарын 11-ийг хүртэл Монголын Үндэсний музейн Түр үзэсгэлэнгийн танхимд нийтэд үнэ төлбөргүйгээр толилуулах аж.

Хуваалцах