Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Маршал Х.Чойбалсангийн эдэлж хэрэглэж байсан шаазан эдлэл

Гүцний өндөр 14 см, өргөн 22 см. Тавагны диаметр нь 10 см, өндөр 3.5 см. Тавагны хүрээ, гүц болон аяганы бөөрөн дээр 萬壽無疆 / wаn shтu wъ jiāng / буюу “Урт насалж, удаан жаргаарай” гэх ерөөлийн үгийг бичсэн байх агаад эдлэл тус бүрийн ёроолд 江西出品 /Jiāngxī chūpǐn/ Зяншид үйлдвэрлэв, 江西名产 / Jiāngxī mнng

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маршал Х.Чойбалсангийн эдэлж хэрэглэж байсан шаазан эдлэл
Маршал Х.Чойбалсангийн эдэлж хэрэглэж байсан шаазан эдлэл. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний музейн сан хөмрөгт маршал Х.Чойбалсангийн эдэлж хэрэглэж байсан болон гадаадын төлөөлөгчдөөс хүлээн авсан бэлэг дурсгалын зүйл олон хадгалагдаж байдаг. Эдгээрийн нэг бол цайны иж бүрэн шаазан эдлэл юм.

Нарийн чамин хийцтэй, улбар шар өнгөтэй, гоёмсог энэхүү иж бүрдэл нь нийт 17 ширхэг аяга, таваг, гүц зэргээс бүрдэнэ.

Гүцний өндөр 14 см, өргөн 22 см. Тавагны диаметр нь 10 см, өндөр 3.5 см. Тавагны хүрээ, гүц болон аяганы бөөрөн дээр 萬壽無疆 / wàn shòu wú jiāng / буюу “Урт насалж, удаан жаргаарай” гэх ерөөлийн үгийг бичсэн байх агаад эдлэл тус бүрийн ёроолд 江西出品 /Jiāngxī chūpǐn/ Зяншид үйлдвэрлэв, 江西名产 / Jiāngxī míng chǎn / Зяншигийн нэрт бүтээгдэхүүн гэх тамгатай ажээ.

Энэхүү цайны хэрэглэлийг Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор БНХАУ-ын төлөөлөгчид маршал Х.Чойбалсанд дурсгажээ.

Уг цайны хэрэглэлийг үйлдвэрлэсэн газар болох Зянши мужийн Жэн Дэжинь хот нь хийц чанар сайтай шаазан эдлэл үйлдвэрлэлээр алдаршсан тул хол, ойрын газраа “Шаазангийн нийслэл” хэмээн алдаршсан аж.

Хуваалцах