Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Маршаллын арлуудад “Ковид-19”-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ

Цар тахлын халдвар илрээгүй цөөн орнуудын нэгээр нэрлэгдэж байсан Маршаллын арлуудын Бүгд Найрамдах Улсад анхны тохиолдол бүртгэгдээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маршаллын арлуудад “Ковид-19”-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ
Маршаллын арлуудад “Ковид-19”-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ. Зураг: МҮОНРТ

Цар тахлын халдвар илрээгүй цөөн орнуудын нэгээр нэрлэгдэж байсан Маршаллын арлуудын Бүгд Найрамдах Улсад анхны тохиолдол бүртгэгдээд байна.

Тус улсад байрлах Америкийн цэргийн баазад ажиллахаар ирсэн хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Халдвар тээгчдийг тусгаарлах арга хэмжээг яаралтай авчээ.

Маршаллын арлууд нь цар тахлын халдвараас сэргийлэх үүднээс өнгөрсөн 3 дугаар сард хилээ хаасан боловч 6 дугаар сараас хилийн хоригоо сулруулж, АНУ-ын иргэдийг нэвтрүүлж эхэлсэн байна.

Хуваалцах