“Маршалын нууц товчоо” хэвлэгдлээ
Төрийн шагналт, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Төрбатын “Маршалын нууц товчоо” номын нээлт боллоо. Зохиогч тус номоо Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойд зориулжээ.
Мэдээллийн алба

Төрийн шагналт, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Төрбатын “Маршалын нууц товчоо” номын нээлт боллоо. Зохиогч тус номоо Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойд зориулжээ.
“Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нартаа үлдээв” хэмээн өгүүлсэн Маршал Хорлоогийн Чойбалсангийн бодит амьдралаас сэдэвлэгдсэн уг ном 12 бүлгээс бүрджээ. Зохиогч тусгаар тогтносон Монголын улсын түүхийг харуулсан энэхүү бүтээлээрээ залуу үедээ хачиргүй үнэнийг хүргэж, тусгаар тогтнол гэдэг бидэнд ямар их үнэ цэнээр ирсэн гэдгийг үр хойчдоо түүчээлэн байгаадаа баяртай байна гэлээ. Мөн тэрээр тун удахгүй “Маршалын нууц товчоо” номынхоо хоёрдугаар ботийг уншигч түмэндээ барихаа ч бас амласан юм.
Номын нээлтэд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Болор цомын эзэн” Ж.Мөнхбат, МАН-ын Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Төрийн шагналт, Монгол Улсын гавьяат зүтгэлтэн Д. Цоодол, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, “Болор цом”-ын эзэн Н.Гантулга нар оролцлоо.
“...Нулимс гүйлгэнэсэн нүдний чинь ард
Нутаг орон минь бүтэн үлдсэн юм
Одон зүүсэн цээжний чинь ард
Орон улс минь бүтэн үлдсэн юм...” хэмээсэн сэтгэлийн учгаас алдуурсан түүвэр зохиолын нэгдүгээр дэвтэр та бидний мэлмийг мялаалаа.


















