“Маршалын вагон музей”-г нийтэд дэлгэнэ
“Улаанбаатар төмөр зам”-ынхан удахгүй Монгол цэргийн музейтэй хамтран төмөр замын хойд болон урд чиглэлд “Дайчин тугийн аян” зохион байгуулах гэж байна. Мөн 2013 онд байгуулсан “Маршалын вагон музей”-гээ зургаадугаар сарын 6-ны өдрөөс нийтэд дэлгэн үзүүлэх талаар тохиролцлоо.
Мэдээллийн алба

Ирэх наймдугаар сард тохиох Халх голын дайны ялалтын 75 жилийн ойн ажлын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зүгээс Батлан хамгаалах яамтай хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцлаа.
“Улаанбаатар төмөр зам”-ынхан удахгүй Монгол цэргийн музейтэй хамтран төмөр замын хойд болон урд чиглэлд “Дайчин тугийн аян” зохион байгуулах гэж байна. Мөн 2013 онд байгуулсан “Маршалын вагон музей”-гээ зургаадугаар сарын 6-ны өдрөөс нийтэд дэлгэн үзүүлэх талаар тохиролцлоо.
Мөн Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойг угтан Монгол цэргийн дайчин уламжлалыг сурталчлах, хүүхэд залуучуудад цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Монгол цэргийн музей, Г.К.Жуковын гэр музейг бүх ажилчдадаа үзүүлэх, сурталчлах гурван сарын аян эхлүүлэх гэж байгаагаа дуулгалаа.


















