“Мартагдашгүй намар” фото-аялал зохион байгуулагдана
Аяллын бүртгэл энэ сарын 8-11-нд “Пролайн” студийн байранд явагдах бөгөөд аяллын хүрээнд “Мартагдашгүй намрын болзоо”, “Мартагдашгүй намрын хурд”, “Мартагдашгүй намрын супер сэлфи”, “Мартагдашгүй намрын дурсамж”, “Мартагдашгүй намрын тусгал” зэрэг тэмцээнүүд зохион байгуулагдах аж.
Мэдээллийн алба

Гэрэл зураг сонирхогчдын “Тусгал” клуб дөрвөн жилийн ойн баярынхаа хүрээнд “Монголын фликрчид” ТББ-тай хамтран гурав дахь удаагийн “Мартагдашгүй намар” фото-аяллыг зохион байгуулахаар болжээ.
Уг фото-аялал нь намрын ажил ид буцалсан тариалангийн бүс нутагт болохоороо онцлогтой юм.