Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Марүяма Жёоширо, Абэ Хифүми нар энэ сарын 13-нд халз барилдана

Гэхдээ тэд ердөө нэг удаа л барилдана. Мөн цар тахлын улмаас үзэгчгүй явагдах хэдий ч “Токио ТВ” телевиз 13-ны өдрийн 15 цагаас шууд дамжуулах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Марүяма Жёоширо, Абэ Хифүми нар энэ сарын 13-нд халз барилдана
Марүяма Жёоширо, Абэ Хифүми нар энэ сарын 13-нд халз барилдана. Зураг: МҮОНРТ

Японы жүдо бөхийн Токиогийн олимпын шигшээ багийн бүрэлдэхүүн эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жингээс бусад жинд тамирчдын нэрс тодроод байна.

Энэ жинд 2019 оны дэлхийн аварга Марүяма Жёоширо, 2017, 2018 оны дэлхийн аварга Абэ Хифүми хоёр халз барилдаан хийж, ялсан нь олимпт оролцох эрхтэй болно. Хоёр тамирчны халз барилдаан энэ сарын 13-нд Токио хотын Кодоканд зохион байгуулах болсныг Японы жүдо бөхийн холбоо мэдээллэв.

Гэхдээ тэд ердөө нэг удаа л барилдана. Мөн цар тахлын улмаас үзэгчгүй явагдах хэдий ч “Токио ТВ” телевиз 13-ны өдрийн 15 цагаас шууд дамжуулах аж.

Олон улсын жүдо бөхийн холбооны дүрмээр явуулах тул Марүяма Жёоширо цагаан, Абэ Хифүми цэнхэр өнгийн өмсгөлтэй барилдах юм. Татами ч олон улсын дүрмийн дагуу байх аж.

Хэрэв хоёул хансокү макэ буюу хайцвал дахин барилдах юм байна.

Сонирхуулахад, тэдний барилдааны харьцаа 4:3 буюу Марүяма тэргүүлж байгаа юм.

Хуваалцах