Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Марвел”-ын Ази супер баатартай киноны анхны трэйлэр цацагдлаа

“Холливуд”-ын “Мулан” тэргүүтэй кино төслүүдэд оролцсон Монголын Б.Болдбаатар ахлагчтай арван орлон тоглогч “Shang-Chi and the Legend of the Ten Rings” киноны зураг авалтад оролцсон

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Марвел”-ын Ази супер баатартай киноны анхны трэйлэр цацагдлаа
“Марвел”-ын Ази супер баатартай киноны анхны трэйлэр цацагдлаа. Зураг: МҮОНРТ

Найруулагч Дестин Дэниел Креттоны бүтээл, жүжигчин Сыму Лю гол дүрийг нь бүтээсэн “Марвел”-ын Ази супер баатартай “Shang-Chi and the Legend of the Ten Rings” киноны анхны постер болон богино хэмжээний трэйлэр өчигдөр цацагдлаа. Учир нь Shang-Chi-гийн дүрийг бүтээсэн Сыму Люгийн 32 насны төрсөн өдөр өчигдөр тохиосон бөгөөд тэрбээр 1989 оны дөрөвдүгээр сарын 19-нд төржээ.

Түүнчлэн “Shang-Chi and the Legend of the Ten Rings” бүрэн хэмжээний кино ирэх есдүгээр сарын 3-нд нээлтээ хийнэ. “Marvel” студи “Black Widow” бүрэн хэмжээний киноныхоо нээлтийг тавдугаар сарын 7-нд товлоод байсан ч дахин хойшлуулж, 7 дугаар сарын 9-нд хийхээр болсон. Үүнтэй холбоотойгоор “Shang-Chi and the Legend of the Ten Rings” анх 2021 оны долоодугаар сарын 9-нд нээлтээ хийхээр товлосон ч хойшилсон.

Ташрамд дуулгахад, “Холливуд”-ын “Мулан” тэргүүтэй кино төслүүдэд оролцсон Монголын Б.Болдбаатар ахлагчтай арван орлон тоглогч “Shang-Chi and the Legend of the Ten Rings” киноны зураг авалтад оролцсон билээ.

Хуваалцах