Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Машин ачих тарифыг хууль бусаар тогтоосон байжээ

Өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан сэтгүүлчдэд хэд хэдэн хяналт шалгалтын дүнг танилцуулж, мэдээлэл хийсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Машин ачих тарифыг хууль бусаар тогтоосон байжээ
Машин ачих тарифыг хууль бусаар тогтоосон байжээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан сэтгүүлчдэд хэд хэдэн хяналт шалгалтын дүнг танилцуулж, мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-ноос өмнө 70-80 мянган төгрөг төлөн, ачуулсан машинаа авсан иргэд гомдол гарган, мөнгөө буцаан авах боломжтой болсныг дуулгав. Учир нь 2014 оны арваннэгдүгээр сарын 20-ноос өмнө машин ачих үйлчилгээний хөлсийг хууль бусаар тогтоосон байжээ. Тодруулбал, нийслэлийн төв замын нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг торгуулийн хашаанд хүргэх үйлчилгээний төлбөрийг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу тогтоох ёстой. Гэвч Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хууль бус захирамж гаргаж, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн даргад дээрх эрхийг шилжүүлсэн байжээ.

Дашрамд дурдахад, 2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг зөөж, 647 сая 710 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна.

Хуваалцах