Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Машин худалдан авахдаа 130 мянга гаруй юанийг зоосон мөнгөөр төлжээ

Хятадын Хэбэй мужид нэгэн бүсгүй шинэ машин худалдан авахдаа 130 мянга гаруй юанийг зоосон мөнгөөр төлсөн тухай “Бээжин Юүф Дэйли” сонин мэдээллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Машин худалдан авахдаа 130 мянга гаруй юанийг зоосон мөнгөөр төлжээ
Машин худалдан авахдаа 130 мянга гаруй юанийг зоосон мөнгөөр төлжээ. Зураг: МҮОНРТ

Хятадын Хэбэй мужид нэгэн бүсгүй шинэ машин худалдан авахдаа 130 мянга гаруй юанийг зоосон мөнгөөр төлсөн тухай “Бээжин Юүф Дэйли” сонин мэдээллээ.

Бүсгүй 190 мянга орчим юанийн үнэтэй “Вольксваген Пассат” загварын авто машин худалдан авсан байна. Ингээд 131 мянга 492 юанийг нь нэгтийн зоосон мөнгөөр, үлдсэнийг нь дансаар шилжүүлжээ.

Авто машины салоны худалдааны менежер Зяогийн хэлснээр зоосон мөнгийг 16 хүн гурав хоногийн турш тоолсон гэнэ. Ажилтнууд зоосон мөнгө тоолох ажлаа өглөөний 08:30 цагт эхэлж, ээлжээр үдийн цайндаа орж, дараа нь ажлын цаг дуустал завсарлагагүй сууж тоолсон байна.

Хуваалцах