Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Машинаа гэрэлтүүлэгтэй газар тавихыг анхааруулав

Өчигдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1654 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 43 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 38 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан зургаа, хулгайлах 11, дээрэмдэх хоёр, та

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Машинаа гэрэлтүүлэгтэй газар тавихыг анхааруулав
Машинаа гэрэлтүүлэгтэй газар тавихыг анхааруулав. Зураг: МҮОНРТ

Өчигдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1654 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 43 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 38 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан зургаа, хулгайлах 11, дээрэмдэх хоёр, танхайрах долоо, бусдын биед гэмтэл учруулах нэг, зам тээврийн хэрэг 10, осол 14 гарч 14 хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.

Урин дулаан цаг ирж, иргэдийн хараа хяналт суларснаас гэмт этгээдүүдэд боломж олгодог үе билээ. Иргэд өөрсдийн хараа хяналтаа сайжруулж, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, зуслан, хөдөө гэхчилэн орон байраа эзэнгүй орхиж эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлэх хэрэгтэй байна. Мөн түүнчлэн машинаа гэрэлтүүлэгтэй, хамгаалалттай газарт тавьж аливаа эрсдэлд өртөхгүй, анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Түлхүүр үг:цагдаа
Хуваалцах