Машинаа харуул хамгаалалттай, камертай газар байршуулж байхыг анхааруулав
2016 оны нэгдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо долоодугаар байрны гадна байсан иргэн С-ийн эзэмшлийн авто машины хучлагыг хулгайлсан хэрэг гарчээ.
Мэдээллийн алба

2016 оны нэгдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо долоодугаар байрны гадна байсан иргэн С-ийн эзэмшлийн авто машины хучлагыг хулгайлсан хэрэг гарчээ. Хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, 25 настай Б үйлдсэн байсан бөгөөд Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн авто эргүүлийн алба хаагч нар хэргийг түргэн шуурхай илрүүлэн шалгаж байна.
Иймд авто машинаа харуул хамгаалалттай, камерын хяналттай газар байршуулна уу.



















