Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Машины дугаар далдлагч ашигласан жолоочийн эрхийг хасжээ

Улсын дугаар нь харагдахгүй байгаа тээврийн хэрэгслийн бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд цацагдсан.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Машины дугаар далдлагч ашигласан жолоочийн эрхийг хасжээ
Машины дугаар далдлагч ашигласан жолоочийн эрхийг хасжээ. Зураг: МҮОНРТ

Улсын дугаар нь харагдахгүй байгаа тээврийн хэрэгслийн бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд цацагдсан. Уг бичлэгийн дагуу Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагааг явуулжээ.

Монгол Улсын иргэн 21 настай А энэ оны 11 дүгээр сард БНХАУ-аас улсын дугаар далдлагч худалдан авч, ашиглаж байсан аж.Түүнийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дахь заалтаар 25 мянган төгрөгөөр торгосон байна.

Мөн хугацаандаа төлөөгүй бүх торгуулийг нь төлүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь нэг жилийн хугацаагаар хасжээ.

Хуваалцах