"Маск"-ийнхан өвөрмонголчуудын дургүйг хүргэжээ
Нэгэн фэйсбүүк хэрэглэгч өөрийн цахим хуудаснаа “Өвөрмонголоор явж байхад уулзсан хүн бүр л "-Танай хошин шогийнхон муухай. Биднийг үг яриагаар доромжилж мөнгө олдог. Бид тэгж ярьдаггүй шүү дээ" гэж гомдоллож байсан.
Мэдээллийн алба

Нэгэн фэйсбүүк хэрэглэгч өөрийн цахим хуудаснаа “Өвөрмонголоор явж байхад уулзсан хүн бүр л "-Танай хошин шогийнхон муухай. Биднийг үг яриагаар доромжилж мөнгө олдог. Бид тэгж ярьдаггүй шүү дээ" гэж гомдоллож байсан. Зарим нь бүүр хоолой нь зангираад гомдлын нулимсаа цийлэлзүүлэн байж хошин шогийнхонд гомдож явдгаа хэлж байсан. Хөх хотод уулзсан залуу "-Маск хамтлагийнханг урьж авчирмаар л байна. Тэд маш чадварлаг залуучууд шүү. Даанч аюулгүй байдлыг нь хангаж чадахгүй нь. Манай хөдөөгийн олон залуус эдэнд дургүйцлээ илэрхийлээд уурлаад байгаа" гэж ярьж байлаа. Инээлгэхэд учир байх нь мэдээж. Тиймээс хошин шогийнхон минь цаашдын уран бүтээлдээ анхаарч байх хэрэгтэй юм байна шүү” хэмээн бичжээ.



















