“Масс мэйлээр дамжуулан хэрэглэгчийг хохироох” асуудлаар онлайн сургалтад хамрагджээ
“Олон улсын хэрэглэгчийн төрийн байгууллагуудын сүлжээ” байгууллагаас ШӨХТГ-ын удирдлагууд, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар болон Хамтын ажиллагааны газрын нийт 10 улсын байцаагч нар “Масс мэйлээр дамжуулан хэрэглэгчийг хохироох” асуудлаар онлайн сургалтад хамрагджээ.
Мэдээллийн алба

“Олон улсын хэрэглэгчийн төрийн байгууллагуудын сүлжээ” байгууллагаас ШӨХТГ-ын удирдлагууд, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар болон Хамтын ажиллагааны газрын нийт 10 улсын байцаагч нар “Масс мэйлээр дамжуулан хэрэглэгчийг хохироох” асуудлаар онлайн сургалтад хамрагджээ.
Сургалтыг АНУ-ын Хууль зүйн яамны Хэрэглэгчийг хамгаалах асуудал хариуцсан дэд захирал Ричард Голдберг, АНУ-ын Холбооны Худалдаан Хорооны Баруун хойд бүсийн захирал Чарьлз Харвүүд, Нигер улсын Эдийн засаг, санхүүгийн гэмт хэргийн хорооны Урьдчилгаа төлбөрийн хохирлын асуудал хариуцсан нэгжийн дарга Абдул Чуккол болон Нидерланд улсын Хэрэглэгч, зах зээлийн асуудал хариуцсан газраас зохион байгуулж, тус тус мэдээлэл өгсөн бөгөөд дэлхийн нийт 20 гаруй орны хэрэглэгчийн асуудал хариуцсан төрийн байгууллагын төлөөллүүд оролцож, харилцан санал солилцжээ.
Онлайн сургалтаар хэрэглэгчдийг төөрөгдүүлэх, залилах зорилгоор “Та их хэмжээний мөнгө хожлоо, мөнгө хүлээж авах дансны дугаараа явуулна уу”, эсхүл “Та хожсон мөнгөө хүлээж авахын тулд 20 долларыг илгээнэ үү” гэх зэргээр масс мэйл ашиглан залилангийн гэмт хэргийг улс орон дамнуулан үйлдэж байгааг тогтоосон тухай мэдээлэв.
Тиймээс хэрэглэгч та бүхэн баталгаат бус эх үүсвэрээс ирүүлсэн, шагнал урамшуулал хожсон тухай, эсхүл ямар нэг ашигтай болзол санал болгож мөнгө төлөхийг шаардсан хуурамч цахим болон бичгэн шууданд хариу өгөхгүй байж, улс дамнасан залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос өөрсдийгөө хамгаалахыг анхааруулж байна.



















