Массучусетс мужид 117 мянган хүн эрчим хүчгүй болжээ
АНУ-ын Массучусетс мужид өнөө өглөө 08:30 цагийн орчим хүчтэй шуурганы улмаас 117 мянга гаруй хүн цахилгаангүй болсон талаар онцгой байдлын газраас нь мэдээлжээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Массучусетс мужид өнөө өглөө 08:30 цагийн орчим хүчтэй шуурганы улмаас 117 мянга гаруй хүн цахилгаангүй болсон талаар онцгой байдлын газраас нь мэдээлжээ. Үүнд:
Рехоботын хэрэглэгчдийн 75%
Хансон- 74%
Нортон- 67%
Пемброк- 65%
Вест Брүүкфилд- 96%
Вест Брижвотр хэрэглэгчдийн 51% нь эрчим хүчгүй болсон байна. Зарим газраар салхины хурд 31.3 м/сек хүрч байна гэж цаг уурын албанаас мэдээлжээ.



















