Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Массын олимпиад Өмнөговьд боллоо

Дээрх аймгаас 1989 онд математикийн төрөлд УАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээс хойш 27 жил болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Массын олимпиад Өмнөговьд боллоо
Массын олимпиад Өмнөговьд боллоо. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Оюуны хурд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, математик стандарт массын олимпиадыг 15 суманд зэрэг зохион байгууллаа.

Дээрх аймгаас 1989 онд математикийн төрөлд УАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээс хойш 27 жил болжээ. Аймгийн хэмжээнд математикч хүүхдүүдийн тоог өсгөх, тэднийг тооны арга ухаанд сонирхолтой болгох зорилгоор энэхүү дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, аймгийн 15 сумын ЕБС-ийн сурагчийг хамруулсан байна.

Үүнийг зохион байгуулснаар математикт дуртай хүүхэд багачуудын чансааг тодорхойлох, идэвхижүүлэх, тэднийг урамшуулан дэмжих олон талын ач холбогдолтой юм. Мөн хүүхдийн мэдлэг чадварыг зөв үнэлж хөгжүүлснээр олон жил тасалдаад байгаа улсын олимпиадын медалийг Өмнөговийн сурагчид хүртэх мөч ойрхон болно хэмээн олимпиадыг зохион байгуулагчид хэлж байна.

Хуваалцах