“Мастер додо” ХХК-нийхан хот тохижилтынхонд бүтээгдэхүүнээ бэлэглэлээ
Олон хоног дараалан орсон их цасыг цэвэрлэх ажиллагаанд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГазрынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ цаг наргүй ажилласаар байгаа билээ.
Мэдээллийн алба

Олон хоног дараалан орсон их цасыг цэвэрлэх ажиллагаанд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГазрынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ цаг наргүй ажилласаар байгаа билээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд Үслэг эдлэлийн үндэсний үйлдвэрлэгч “Мастер додо” компаний хамт олон гадаа олон цагаар хүнд хүчир ажил хийж байгаа “Хот тохижилтын газар”-ын зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч зэрэг 200 гаруй ажилчдад өөрсдийн үйлдвэрлэсэн тарваганы арьсан нуруувч, өвдгөвч, зузаан ноосон өмд, ажлын бээлий, ноосон бээлий, оймс зэрэг бүтээгдэхүүнийг бэлэглэж, сэтгэлийн их урам хайрлалаа.
Гадаа хүйтэн байгаа ч халуун сэтгэл тээж, иргэдийнхээ тав тухтай байдлын төлөө хүчин зүтгэж байгаа ажилчдад өөрсдийн үйлдвэрлэсэн чанартай бүтээгдэхүүнийхээ дээжийг бэлэглэсэн үндэсний үйлдвэрлэгч “Мастер Додо” ХХК-ний хамт олонд талархсанаа илэрхийлье.



















