Мастер тогооч нар Олон улсын тэмцээнд амжилттай оролцжээ
Гран-при шагнал болон алт, мөнгө, хүрэл медаль болон тусгай байрын шагнал хүртсэн байна
Мэдээллийн алба

БНСУ-д болсон Олон улсын мастер тогооч нарын ур чадварын тэмцээнд 30 гаруй орны 2000 орчим мастер тогооч өрсөлджээ. Энэ сарын 11-12-нд болсон тус тэмцээнд Монгол Улсаас “Юна” рестораны мастер тогооч нар оролцож, Гран-при шагнал болон алт, мөнгө, хүрэл медаль болон тусгай байрын шагнал хүртсэн байна.
Дашрамд дуулгахад, дээрх мастер тогооч нарын ур чадварын тэмцээнд өндөр амжилт гаргасан монгол тогооч нар өчигдөр эх орондоо иржээ.



















