Математикийн улсын олимпиад Архангай аймагт болно
Математикийн улсын 52 дугаар олимпиад ирэх тавдугаар сарын 2-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотноо болох юм.
Мэдээллийн алба

Математикийн улсын 52 дугаар олимпиад ирэх тавдугаар сарын 2-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотноо болох юм. 1995 онд Математикийн улсын 31 дүгээр олимпиад Архангай аймагт болж байсан бөгөөд ийнхүү 21 жилийн дараа дахин зохион байгуулагдахаар болжээ.
Математикийн олимпиадын тугийг аймгийн бүх сургуулиудаар аялуулж, туг авсан сургуулиуд, Улсын 52 дугаар олимпиадыг сумандаа суртачлах, сургууль, багш нар, сурагчдынхаа дунд сургалт, мини олимпиад зохион байгуулж, тайлангаа явуулахаас гадна Математикийн улсын олимпиадад оролцох сурагчдаа тусгайлан бэлтгэж байгаа ажээ.
Түүнчлэн орон нутгийн "Архангайн амьдрал", "Архангайн толь" сониноор дамжуулан математик сонирхогчид, олимпиадад бэлтгэгчдэд бодлого бүхий асуултуудыг математикийн олимпиад зохион байгуулах комисс, Математикийн багш нарын холбооноос санаачлан цувралаар нийтэлж байна.


















