Матрицын төслийн талаар дүүрэг, хороодод хэлэлцүүлэг зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 1 сарын 2-ны өдрийн А/01 тоот захирамжаар батлагдсан Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлалын дагуу нэгтгэсэн үзүүлэлтүүдийн эхний төслийг хэлэлцэх уулзалт хэлэлцүүлэг нийслэлийн Хангарьд ордонд боллоо.
Мэдээллийн алба

Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаяр болон нийслэл дүүргийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн, харьяа газар, агентлагийн холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр үнэлгээний эхний төслийг хэлэлцэж, зарим үзүүлэлтийн аргачлал, мэдээллийн бодит байдлын талаар хэлэлцсэн юм.