Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Маурисио Макри өөрчлөлт шинэчлэлт амлав

Аргентины Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Маурисио Макри одоогийн засаг захиргааны гаргасан бодлогын алдаа дутагдлыг өөрийн бүрэн эрхийн хугацаанд залруулна гэж мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маурисио Макри өөрчлөлт шинэчлэлт амлав
Маурисио Макри өөрчлөлт шинэчлэлт амлав. Зураг: МҮОНРТ

Аргентины Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Маурисио Макри одоогийн засаг захиргааны гаргасан бодлогын алдаа дутагдлыг өөрийн бүрэн эрхийн хугацаанд залруулна гэж мэдэгдлээ. Тэрбээр өнгөрсөн ням гарагт болсон Аргентины Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн шатны санал хураалтын дүн гарсны дараа хэвлэлийн бага хурал зохион байгуулах үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна.

Консерватив намаас нэр дэвшиж ялалт байгуулсан Маурисио Макри Аргентин улсад одоо хэрэгжүүлж байгаа эдийн засаг, мөнгөний бодлогыг шүүмжилж байна. 2011 онд Аргентин улс үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ инфляцийн түвшинг тооцоолох аргад өөрчлөлт оруулсан юм. Үүнээс хойш Аргентины Засгийн газраас гаргаж байгаа инфляцийн албан ёсны дүн мэдээг хараат бус шинжээчид бодит байдлаас зөрүүтэй гэж шүүмжилсээр ирсэн байна.

Иймээс Маурисио Макри ирэх сарын 10-нд Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хүлээн авсны дараа эдийн засгийн төлөв байдлын талаар үнэн бодитой мэдээлэл авах боломжгүй, хараат бус төв банкгүй зэрэг бодлогын алдаа дутагдлыг засч залруулан, Аргентинд эдийн засгийн ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ гэж амлаж байна.

Хуваалцах