Маяачуудын усан болор гавлын ясны нууц
19 дүгээр зуунд Европт маяа хүний болор толгойн ясны тухай нэгэн домог тархаж эхэлсэн байна.
Мэдээллийн алба

19 дүгээр зуундЕвропт маяа хүний болор толгойн ясны тухай нэгэн домог тархаж эхэлсэн байна. 1927 онд Английн эрсдлийн эрэлч Мишел хайгуулын анги зохион байгуулж, болор толгойн яс олсон байна. Тэрхүү гавлын ясны урт нь 17 см, өргөн болон өндөр нь тус бүр 12 cм, жин нь 5 кг байжээ. Түүнийг болроор бүтээсэн агаад насанд хүрсэн эмэгтэй хүний толгойн хэвээр сийлсэн байжээ. Хийц байдал нь машид уран нарийн, хамрын ясыг гурван хэсэг болрыг нийлүүлж хийсэн, хоёр нүдний ухархайд хоёр бөөрөнхий хэлбэртэй болор суулгасан, духны доод хэсгийг толгойн бүрхүүл ясны хэсэгтэй нийлүүлж салгаж болдог бөгөөд бүтэц нийлэмж нь ер бусын нарийн юм байна.


















