Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мазаалай монгол орны унаган амьтан болох нь тогтоогдлоо

Дэлхий дээр найман төрөл зүйлийн баавгай амьдардаг бөгөөд манай оронд амьдарч байгаа мазаалайг Түвд, Гималайн баавгай гэх мэтээр нэрлэж байсан. Харин энэ судалгааны үр дүнд мазаалай нь олон мянган жилийн өмнө бусад төрлөөсөө тусгаарлагдсан бие даасан дэд зүйл болох нь тогтоогджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мазаалай монгол орны унаган амьтан болох нь тогтоогдлоо
Мазаалай монгол орны унаган амьтан болох нь тогтоогдлоо. Зураг: МҮОНРТ

БОНХЯ-наас мазаалай баавгай Монгол орны унаган амьтан болох нь тогтоогдсон талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Уур амьсгалын өөрчлөлт төслийн зохицуулагч Ц.Туяа, ШУА-ийн био академийн генетикч Т.Одбаяр нар оролцлоо.

БОНХЯ АНУ-ын их сургуультай хийсэн гэрээний дагуу генетикч Т.Одбаяр мазаалай баавгайн амьдрал зүйн асуудлыг эцэслэн шийдвэрлэх зургаан сарын судалгаа хийсэн байна.

Дэлхий дээр найман төрөл зүйлийн баавгай амьдардаг бөгөөд манай оронд амьдарч байгаа мазаалайг Түвд, Гималайн баавгай гэх мэтээр нэрлэж байсан. Харин энэ судалгааны үр дүнд мазаалай нь олон мянган жилийн өмнө бусад төрлөөсөө тусгаарлагдсан бие даасан дэд зүйл болох нь тогтоогджээ.

Энэ талаар Ж.Батболд “Өнөөдөр та бүхэн түүхийн нэгэн үйл явдлын томоохон гэрч болж байна. Манайд 22-хон байгаа баавгайн энэ төрөл Түвдийнх ч биш, Гималайнх ч биш Монгол орны унаган амьтан болох нь батлагдлаа. Одоо бид үүнийгээ Засгийн газарт мэдэгдэнэ, олон улсад зарлана. Өмнө бид мазаалайг хамгаалахад их асуудалтай байсан. Түвд, Гималай олон баавгайтай учраас мазаалайг хамгаалах шаардлагагүй гэж үзсэн. Харин өнөөдөр мазаалай бол дэлхий дээр зөвхөн Монголд хэдхэн ширхэг байгаа, үнэ цэнэтэй амьтан болох нь тогтоогдлоо. Цаашид хамгаалалт өндөр түвшинд очно, судалгаа үргэлжилнэ. Сарын дараа бид дахин тодорхой мэдээллүүдийг өгөх болно” гэлээ.

Судлаач Т.Одбаяр мазаалайн ангилал зүйг бататгах судалгааг хийхдээ түүхэн хөгжлийн модыг голчлон ашигласан байна.

Хуваалцах