Мазаалайг хамгаалах ажлыг эрчимжүүлнэ
Баянхонгор аймаг “Мазаалайг аврах монголын алхам” ТББ-тай хамтран мазаалайг хамгаалах, тоо толгойг өсгөх чиглэлд тусгай хөтөлбөр хэрэгжүүлж ажиллахаар болсон байна.
Мэдээллийн алба

Баянхонгор аймаг “Мазаалайг аврах монголын алхам” ТББ-тай хамтран мазаалайг хамгаалах, тоо толгойг өсгөх чиглэлд тусгай хөтөлбөр хэрэгжүүлж ажиллахаар болсон байна. “Улаан ном”-д бүртгэгдсэн мазаалай тоог 1960-аад оны үед 15-20 толгой, 1970-аад онд 20 гаруй, 1980-аад оны эхээр 25-30, мазаалай судлаачдын хамгийн сүүлд гаргасан мэдээгээр одоо 30 хүрэхгүй тоо толгой үлдсэн байна.

Мазаалай манай орны Алтайн өврийн Аж Богд, Тост, Нэмэх дуул, Ээж хайрхан, Захуй, Зармангийн Баян бүрд, Эдрэнгийн нуруу, Цагаан богд, Сэгс цагаан богд зэрэг газраар амьдарч байгаа нь тогтоогдсон байна.


















