Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мазаалайг хамгаалах ажлын хэсэг хуралдлаа

БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан Мазаалай баавгай хамгаалах ажлын хэсэг 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг дүгнэж, цаашид хийх шаардлагатай ажлын талаар хэлэлцлээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мазаалайг хамгаалах ажлын хэсэг хуралдлаа
Мазаалайг хамгаалах ажлын хэсэг хуралдлаа. Зураг: МҮОНРТ

БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан Мазаалай баавгай хамгаалах ажлын хэсэг 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг дүгнэж, цаашид хийх шаардлагатай ажлын талаар хэлэлцлээ.

Судалгаа шинжилгээний ажлын хүрээнд хөдөлгөөн мэдрэгч автомат камерын тусламжтайгаар тоо толгойд мониторинг хийх ажил эхэлсэн бөгөөд энэ нь мазаалай төдийгүй бусад нэн ховор, ховор амьтдын бүртгэл судалгаа, байгаль хамгаалагчдад хяналт шалгалт явуулахад ч ач холбогдолтой болох аж.

МУИС, ШУА-ийн Биологийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллагууд мазаалайн гол идэш тэжээл болох бажууны өсөлт, ургалтын онцлог, мазаалайн шилжилт хөдөлгөөн зэрэг судалгааг гүйцэтгэж байна.

Мөн “Үндэсний бахархал мазаалай”, “МАМА” ТББ, иргэд, ААН-ын оролцоотой нийт 20 тн нэмэлт тэжээлийг 28 цэгт тараан байршуулжээ. Мөн тэжээлийн 13 , тэжээл нөөцлөх сав шинээр байршуулжээ.

Хуваалцах