Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Мазаалайн сүрэг ихэр бамбаруушаар бүл нэмжээ

Устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа мазаалайн сүрэгт энэ жил хамгийн багадаа гурван бамбарууш мэндэлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мазаалайн сүрэг ихэр бамбаруушаар бүл нэмжээ
Мазаалайн сүрэг ихэр бамбаруушаар бүл нэмжээ. Зураг: МҮОНРТ

Устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа мазаалайн сүрэгт энэ жил хамгийн багадаа гурван бамбарууш мэндэлжээ. Тодруулбал Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Монгол-Алтайн нуруу, Говь-Алтайн нуруу хоорондын хотгорт байрлуулсан камерт өнгөрсөн зун бамбаруушаа дагуулсан хоёр эвш өртжээ. Тэдний нэг нь ихэр бамбарууштайгаа явж байсан аж.



Мазаалайн тоо толгой ийнхүү өссөн нь өнгөрсөн зун говийн их дархан цаазат газарт зуншлага сайхан байсан холбоотой гэнэ.

Хуваалцах