"Мазда моторс" корпораци шинэ загварын автомашинаа танилцууллаа
Япон улсын автомашин үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаатай холбогдуулан зах зээл нь ч улам тогтворжиж байгаа. Тус улсын томоохон автомашин үйлдвэрлэгч "Мазда моторс" корпораци
Мэдээллийн алба

Япон улсын автомашин үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаатай холбогдуулан зах зээл нь ч улам тогтворжиж байгаа. Тус улсын томоохон автомашин үйлдвэрлэгч "Мазда моторс" корпораци 2017 оны шинэ загвараа олон нийтэд танилцуулжээ. СХ-9 хэмээх шинэ загварын автомашин "Форд моторс" компаны CD-3 платформ загвар дээр тулгуурлан бүтсэн юм байна.
"Мазда" корпараци энэхүү шинэ автомашиндаа спорт тоноглол, хайбрид мотор, лед гэрэл, арын камер болон хамгийн сүүлийн үеийн системтэй 7 инчийн өнгөт дэлгэц суурилуулжээ. Мөн өмнөх загваруудыг бодвол цонхны шилийг илүү зузаан болгон хийсэн нь гаднах дуу чимээг 12 хувиар илүү багасгах юм. Энэ нь хэрэглэгчдэд илүү тав тухтай байдлыг бүрдүүлэх юм. Түлшны хувьд энгийн түлштэй харьцуулахад 20 хувиар бага утаа ялгаруулах эко шийдлийг агуулжээ. Үүгээр ч зогсохгүй СХ-9 загвар аялал зугаалга, бизнес, энгийн болон бүрэн люкс зэрэг 4 төрлийн сонголтуудтай гэнэ.
Иймд төрлөөсөө хамааран дотоод эд анги болон бусад тоноглолуудаас хамааран автомашины үнэ нь янз бүр байх юм байна. Гэхдээ үнэ өртөг нь өнгөрөгч 2016 оны загвартай ижил байх давуу талтай юм. 2017 оны "Мазда СХ-9" автомашин 2 дугаар сарын эхээр худалдаанд гарч эхлэх аж.


















