Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МБА: Г.Батхүү агсны гэр бүлийг залилж, 15 сая төгрөг авсан

Г гэгч этгээд хуурамч мэдээлэл зохиож, талийгаачийн ар гэрийнхнийг хууран мэхэлж, 15 сая төгрөг авсныг өнгөрсөн оны тавдугаар сарын 28-нд тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МБА: Г.Батхүү агсны гэр бүлийг залилж, 15 сая төгрөг авсан
МБА: Г.Батхүү агсны гэр бүлийг залилж, 15 сая төгрөг авсан. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас дөнгөж сая Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсны амиа алдсан хэргийн шалгалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ үеэр МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа Эрдэнэбилэг “УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нас барсан хэргийн хохирогчийн өмгөөлөгч өнгөрсөн сарын 22-нд хэвлэлийн хурал хийснийг та бүхэн мэднэ. Ийн мэдээлэл хийх явцдаа мөрдөн шалгах ажиллагааны зарим баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд задруулж, бодит бус мэдээлэл тарааж, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан үйлдэл гаргасан. Мөн хохирогчийн амиа алдсан хэргийн шинжээчийн дүгнэлтүүд, талийгаачийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээдийн бичсэн зурвас зэрэг мэдээ мэдээллийг прокурорын зөвшөөрөлгүй олон нийтэд задруулсан. Энэ үйлдлийг мөрдөн шалгалтын нууц задруулсан учир хэрэг бүртгэлт хийн шалгаж байгаа.

Үүнээс гадна Г гэгч этгээд хуурамч мэдээлэл зохиож, талийгаачийн ар гэрийнхнийг хууран мэхэлж, 15 сая төгрөг авсныг өнгөрсөн оны тавдугаар сарын 28-нд тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн дээрх “Г” гэгч этгээдийг энэ хэргээс гадна зургаан удаагийн үйлдлээр бусдаас их хэмжээний мөнгө залилж авсан үйлдэлтэй нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж, хэргийг нь прокурорт шилжүүлсэн” гэв.

Хуваалцах