МБХХ-ны Ерөнхийлөгч П.Цагаан медаль хүртсэн тамирчин тус бүрийг 500 ам.доллараар урамшуулав
Тодруулбал эмэгтэйчүүдийн -48кг жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн -73 кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар нар хүрэл, эрэгтэйчүүдийн -73кг жинд Саиед Моллай мөнгөн медаль хүртэж олимпын наадмын жүдо бөхийн төрөлд оролцсон 128 улсаас зургаадугаар байрт шалгарсан
Мэдээллийн алба

"Токио-2020" зуны олимпын наадамд Монголын жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, тамирчид түүхэндээ анх удаа нэг олимпын наадмаас гурван медаль хүртсэн амжилт үзүүлэв.
Тодруулбал эмэгтэйчүүдийн -48кг жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн -73 кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар нар хүрэл, эрэгтэйчүүдийн -73кг жинд Саиед Моллай мөнгөн медаль хүртэж олимпын наадмын жүдо бөхийн төрөлд оролцсон 128 улсаас зургаадугаар байрт шалгарсан билээ.
Тэгвэл Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан тэднийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн медаль хүртсэн тамирчин тус бүрийг 500 ам.доллараар урамшуулав.


















