Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“McDonald’s” сүлжээ “Heinz” кетчупийг хэрэглэхгүй

Түргэн хоолны “McDonald’s” сүлжээ “Heinz” брэндийн кетчупийг зоогийн газрууддаа хэрэглэхгүй гэсэн шийдвэр гаргажээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“McDonald’s” сүлжээ “Heinz” кетчупийг хэрэглэхгүй
“McDonald’s” сүлжээ “Heinz” кетчупийг хэрэглэхгүй. Зураг: МҮОНРТ

Түргэн хоолны “McDonald’s” сүлжээ “Heinz” брэндийн кетчупийг хэрэглэхгүй гэсэн шийдвэр гаргажээ.


Учир нь “Heinz” пүүсийг “McDonald’s’’-ын өрсөлдөгч болох “Burger King” компанийн захирал асан Бернардо Хиис тэргүүлэх болсноор ийм шийдвэр гаргасан байна.

“Бид өөр ханган нийлүүлэгчтэй түншлэхээр шийдвэрлээд буй” хэмээн компанийн зүгээс албан ёсоор мэдээлсэн боловч ямар компанийг сонгосноо хараахан хэлсэнгүй.

Уг нь “McDonald’s” компани “Heinz” брэндийн кетчупийг 40 жилийн турш сүлжээ зоогийн газрууддаа хэрэглэсээр ирсэн юм байна.


Түлхүүр үг:“McDonald’s”
Хуваалцах