Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МЧБХ ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

МЧБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүх, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн, МЧБХ-ны гадаад харилцааны ажилтан П.Буяндэлгэр нар ахмадуудаа хүндэтгэл үзүүлж байлцсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МЧБХ ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
МЧБХ ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв. Зураг: МҮОНРТ

Монголын чөлөөт бөхийн холбооноос ахмадын баярын өдөрт зориулж үе үеийн ахмад тамирчид, дасгалжуулагч, шүүгч, зүтгэлтнүүдээ хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү арга хэмжээнд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, гавьяат тамирчин О.Энхтайван, гавьяат дасгалжуулагч Х.Намшир, Л.Ням, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, улсын арслан Ж.Хайдав, ОУХМ Б.Санжаа, Д.Мягмар, Ж.Дамдинсүрэн, Ж.Мөнх-Очир, Б.Жавхлантөгс, Ц.Лхаажав, Ш.Рагчаа, Ж.Мягмаржав, Ж.Бор, Ж.Дамдинсүрэн, ахмад дасгалжуулагч Т.Батчулуун, олон улсын шүүгч Ц.Чойнхор, Лувсан-Иш, Р.Нэргүй тэргүүтэй 30 гаруй ахмадууд уригдан оролцлоо.

МЧБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүх, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн, МЧБХ-ны гадаад харилцааны ажилтан П.Буяндэлгэр нар ахмадуудаа хүндэтгэл үзүүлж байлцсан юм.

Хуваалцах